Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн болон Улаанбаатар Эрдэм Их сургууль хамтран 2014 оноос “Хүний Нөөцийн Удирдлага”-н магистрын 1.5 жилийн сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 7 удаагийн төгсөлтөөр 90 гаруй магистрыг бэлтгэн гаргасан байна.
Мөн ХНСҮХ нь байгууллагын захиалгаар байгууллагийн хэрэгцээг тодорхойлж, сургалт хийж, хэрэгжилтийг үнэлэх сургалт явуулдаг. Мөн хүний нөөцийн менежментийн бодлого cтратегийн зөвлөгөө өгч байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
Хүний нөөцийн менежерүүдийн сургалт нь ахисан болон гүнзгий 2 шаттай явагддаг бөгөөд сертификат олгодог сургалт юм. HR College 1 нь сар бүр явагддаг бөгөөд HR College 2 нь жилд 1 удаа явагддаг. 2010 оноос хойш явагдаж байгаа сургалтанд нийт 800 гаруй хүн хамрагдсан байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай GLOBAL HR - Хүний нөөцийн мэргэжлийн англи хэлний сургалтыг хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийнхээ хөгжилд зориулан хийж байна. Үндэсний мэргэжлийн байгууллагын хувьд бид салбарын мэргэжилтнүүдээ глобал түвшинд хөгжүүлэхийн тулд ProHr+HrEnglish=GLOBAL HR загвар ашиглана.