Дэлхийн жишигт дүйцсэн үндэсний хүний нөөцийн менежментийн загварыг хөгжүүлэх
Монголын бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагуудын хөгжилд шаардагдаж буй хүний нөөцийн мэргэжлийн цогц үйлчилгээгээр хангах
Монгол хүний үнэ цэнийг Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэмэгдүүлэх, удирдах арга барил, ажиллах ур чадвар, шинэ санаа, туршлагыг байгууллагууд хоорондоо солилцох, суралцах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой жил бүр хүний нөөцийн менежерүүд болон тэдний удирдлагуудад чиглэсэн чуулга уулзалт юм. Энэхүү форум нь жил бүр өөр өөр онцлог, уриа зорилготойгоор зохион байгуулагдаж ирсэн.
ХНСҮХ-ийн санаачлага, хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 217 тоот тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр” жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтсон. 2017 оноос хойш тус арга хэмжээ нь 2 хэсгээс бүрдэн зохион байгуулагдаж, нийт 700 гаруй төрийн болон бизнесийн байгууллагын хүний нөөцийн ажилтнууд болон захирал, удирдах албан тушаалтнууд хамрагддаг уламжлалтай болсон.
GLOBAL HR FORUM-HR DAY
HR MASTER CLASS
TRAINERS TRAINING
OUTDOOR TRAINING
INDOOR TRAINING
HR COLLEGE 1
HR COLLEGE 2
HR CONSULTING
Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан. Бидний ур чадвар, туршлага нь дэлхийн болон Монголын хүний нөөцийн менежментийн орчин цагийн нэн шинэ мэдээлэл, хөгжилтэй холбоотойгоор үргэлж зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд бидний зохион байгуулдаг үйл ажиллагааны хөтөлбөрүүд нь байгууллагуудын өнөөгийн онцлог шаардлагыг хангахын тулд байнга шинэчлэгдэн хөгжиж байдгаараа өвөрмөц бөгөөд амьдралд нийцсэн бодитой байдаг.
ХНСҮХ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед хүний нөөцийн ажилтныг илүү чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, тодорхой арга туршлага хуримтлуулж, улмаар байгууллагадаа илүү ихийг хийж бүтээхэд нь туслах үүрэг хүлээн ажилладаг. ХНСҮХ нь олон улсын зөвлөх мэргэжилтэн болон тухайн салбарын мэргэшсэн сургагч, багш, захирлуудаар багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олныг бий болгож чадсанаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
ХНСҮХ-ийн Захирал, Сургагч Багш
Хүний Нөөцийн Зөвлөх
PhD, Профессор
М-Си-Эс Групп Хүний Нөөцийн Зөвлөх ХНСҮХ-ийн Сургагч Багш
Хүний Нөөцийн зөвлөх
ХНСҮХ-ийн Сургагч Багш
Докторант
Компанийн Засаглалын Шинжилгээний Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал
ХНСҮХ-ийн Сургагч Багш
Докторант
Интермед эмнэлэг үйл ажиллагаа хариуцсан захирал
ХНСҮХ-ийн Сургагч Багш
Докторант
Могул Консалтинг Сервизис ХХК
ХНСҮХ-ийн Сургагч Багш
Докторант
Хүний нөөцийн зөвлөх