Global HR Forum 2011

IMG_8404-1024x682

Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс “Global HR Forum-2011” хүний нөөцийн менежерүүдийн зөвлөгөөнийг 2010 оноос эхлэн хоёрдохжилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн зөвлөгөөн 2011.10.12-ний өдөр МҮХАҮТ-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ “Шилдэг арга барилын эрэлд” гэсэн уриан дор явагдсан бөгөөд форумын ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар М Си Эс Менежмент ХХК, ивээн тэтгэгч байгууллагуудаар МҮХАҮТанхим, Голомт банк, Чоно корпораци, Хаан банк хамтарч ажилласан.
Өнөө үеийн чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн өөрчлөлтийг дагаад байгууллага, аж ахуй нэгжид чанартай хүний нөөц улам бүр чухалчлагдах боллоо. Ажил олгогч нарын хувьд хүний нөөцийн шинэлэг, тэргүүн туршлага болох арга барилыг нэвтрүүлж, үндэсний онцлогт нийцсэн загварыг хөгжүүлж байна. Эдгээр шинэлэг арга барил, туршлагыг хүний нөөцийн мэргэжилтнүүд болон байгууллагын удирдлагын хүрээнд анхааран судалж, мэдлэг туршлагаа харилцан хуваалцах боломжийг тус форум олгож байгаа нь сайшаалтай.
Энэ жилийн зөвлөгөөнд МХАҮТ, Шинжлэх ухааны академ, М-Си-Эс групп, Чоно корпораци, туршлагатай мэргэжилтэн Рольф Верле ÑÒÑ, Голомт банк, Саникон ХХК, Гэрэгэ хууль зүйн төв, Хаан банк, Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож, ололт амжилт туршлагаа танилцуулж бусадтай санаа бодлоо солилцсон.
IMG_1207 IMG_1213 IMG_1215 IMG_1242 IMG_1249 IMG_8380 IMG_8381 IMG_8385 IMG_8391 IMG_12212 IMG_83791