Global HR Forum 2013

GLOBAL HR FORUM 2013 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН
ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс “Global HR Forum-2013” хүний нөөцийн менежерүүдийн зөвлөгөөнийг 2010 оноос эхлэн тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн зөвлөгөөн 2013.10.18-ний өдөр ХААН банкны ХААН ТЕАТРТ амжилттай зохион байгуулагдлаа.

Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү зөвлөгөөн “Эдийн засгийн хямралын үеийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт, арга туршлага” гэсэн уриан дор явагдсан бөгөөд тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Хаан банк, ивээн тэтгэгч байгууллагуудаар М-Си-Эс групп, Голомт банк, Блью Мон групп, Ийгл телевиз, Скайтел групп, Боловсрол телевиз болон Нью Медиа групп хамтарч ажилласан.

Зах зээлийн өөрчлөлт өрсөлдөөнийг дагаад ажил олгогч нарт мэргэшсэн чадварлаг боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад мэдлэг, боловсрол, ур чадвар бүхий ажилтнуудыг бэлтгэхэд хүний нөөцийн удирдлага, боловсролын болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ жилийн зөвлөгөөнд Шинжлэх Ухааны академи, Удирдлагын академи, М-Си-Эс групп, Скайтел групп, Чоно корпораци, Голомт банк, Нью Медиа групп, Бридж групп, Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож илтгэлээ танилцуулсан бөгөөд 120 гаруй байгууллагын 250 гаруй хүний нөөцийн менежерүүд оролцлоо.

2013[1]