2012

123[1]

Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс “Global HR Forum-2012” хүний нөөцийн менежерүүдийн зөвлөгөөнийг 2010 оноос эхлэн тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн зөвлөгөөн  2012.10.12-ний өдөр МҮХАҮТ дээр  амжилттай зохион байгуулагдлаа.

 

Гурав дахь жилдээ зохиогдож буй энэхүү зөвлөгөөн “Хүний нөөцийн удирдлагын манлайлал” уриан дор явагдсан бөгөөд тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч байгууллагуудаар  SKYTEL, М-Си-Эс Групп, Голомт банк, Бридж Констракшн, Хаан банк, МҮХАҮТ хамтарч ажиллалаа. Ямагт сайн áîëîâñîí õ¿÷èí õàéæ, àæèëòíóóäàà óëàì хөгжүүлэхийн òºëºº зүтгэдэг õ¿íèé íººöèéí мэргэжилтнүүд оролцсон тус зөвөлгөөн жил ирэх тусам чанартай хүртээмжтэй болохоос гадна цар хүрээгээ нэмсэн нь сайшаалтай байлаа. Тус арга хэмжээний үеэр МҮХАҮТанхимын 1-р давхарт ивээн тэтгэгчид ба  хамтран ажилласан байгууллагуудын  Сурталчилгааны болон  Ажлын байрны нээлттэй үзэсгэлэн яармаг  зохион байгуулагдсан.

 

Энэ жилийн зөвлөгөөнд МХАҮТ, Шинжлэх ухааны академ, М-Си-Эс групп, Чоно корпораци,  Рольф Верле ÑÒÑ, Голомт банк, Саникон ХХК, Гэрэгэ хууль зүйн төв, Монголын Лектор төв, КТМС,  Шилдэг менежерүүд, П.Друкер сан, МАОЭХ, Төрийн банк, Удирдлагын Академ, Бүтээмжийн төв, Монголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож илтгэлээ танилцуулсан.

 

Илтгэлийн материал, дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрээлэн дээр ирж үзэж болно.