Танилцуулга

HR MASTER 2015

ХҮНИЙ НӨӨЦИЙН МАГИСТРЫН СУРГАЛТ

ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

 

“HR Master” Хүний нөөцийн магистрын (MBA) хөтөлбөрийн мэдээлэл

 

 

Сургалтын хугацаа: 1,5 жил
Хичээлийн хуваарь: Пүрэв, Бямба гариг
Мэргэжил: Бизнесийн удирдлага (Хүний нөөцийн удирдлага)
Элсэгчийн боловсрол: Бакалавр
Кредит цаг: 30
Сургалтын төлбөр: 2.5 сая төгрөг (HR-College-1 болон HR-College-2 суусан бол төлбөр 2,0 сая; HR-College-1 суусан бол 2,3 сая төгрөг )
 
Сургалтын онцлог:

Хүний нөөцийн магистрын түвшний сургалтыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлсэн шинэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна. Сургалтын төлөвлөгөөг судалгаанд суурилсан практик хичээлүүдээр баяжуулсан нь энэхүү хөтөлбөрийн гол онцлог юм.

Үүнд:

  • Судалгаанд суурилсан академик хичээл 20 хувь
  • Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнд суурилсан мэргэжлийн судалгааны арга зүйн болон практик хичээл 80 хувь байна.
  • Оюутан бүрийг профессор, доктор зэрэгтэй олон жилийн туршлагатай багш нар хариуцан авч, диплом удирдан, зөвлөгөө өгч ажилладаг.
  • Сургалтын практик байгууллагад дадлага хийнэ. Дадлагын байгууллагаар хангана.
  • Хүрээлэнгээс болон их сургуулиас хэрэгжүүлж байгаа судалгаа, сургалтын төсөлт ажилд хамрагдан ажиллах боломжтой.
  • Бусад байгууллагын туршлага, бодит кэйс дээр ажиллах, туршлага солилцох боломж олдоно.

Уг хөтөлбөрт хүний нөөцийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх, хүний нөөцийн менежер хийх сонирхолтой бакалавр зэрэгтэй хэн боловч элсэн суралцах боломжой.

 

Хөтөлбөрийн хүрээнд 1-2 магистрын оюутныг тэтгэлгээр сургана.

 
Сургалтын зорилго:

Үндэсний хэмжээнд тэргүүлэх хүний нөөцийн магистрийн түвшний сургалтыг хэрэгжүүлж, өрсөлдөх чадамж бүхий нарийн мэргэшсэн хүний нөөцийн менежер төгсөгч бэлтгэн гаргах нь манай сургалтын бодлого, үйл ажиллагааны үндсэн зорилго юм.

Сургалтын хөтөлбөр:

Хөтөлбөрийн мэдээллийг http://inhr.mn/master-curriculum/ хаягаар орж үзнэ үү.

.
Тэтгэлэгт хөтөлбөр:

Хүний нөөций шилдэг ажилтныг сонгон шалгаруулж Үндэсний томоохон компани, аж ахуйн нэгжийн нэр хүнд бүхий тэтгэлэгт хөтөлбөрт (сургалтын төлбөрийн 20-100 хувийн тэтгэлэг) хамрагдах боломжоор хангаж байна.

 
БҮРТГЭЛ:  Бүртгэлийн хураамж 20’000 төгрөг. Бүртгэлийн хураамж төлөх данс: ГОЛОМТ БАНК 2105003713. Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн
 
Магистрантаар элсэхийг хүссэн хүмүүс дараах материалыг бүрдүүлж хүрээлэнд ирүүлнэ.  
Үүнд:
  • Өргөдөл
  • Бүртгэлийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өмнөх түвшний дээд боловсрол /бакалавр/-ын диплом, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар
  • 4х3 хэмжээтэй зураг 3 хувь
  • Элсэлтийн хураамж тушаасан баримт
 
 
Утас: 77112050, 99063842
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Самбуугийн гудамж-32 Bluemon center 902 тоот
Вэб хуудас: http://inhr.mn
И-мэйл хаяг: info@inhr.mn